Намайг Жамсрангийн Ганболд гэдэг. Хувиараа хөдөлмөр эрхлэн Штуттгарт хотноо барилгын дотор заслын компани ажиллуулдаг.
Яагаад ийм бүтээлүүд хийх болов?
Энд тэнд ямар нэгэн тавилга харахаараа юун түрүүнд энэ тавилгыг яавал гоё сонирхолтой болгох вэ? гэсэн бодол орж ирдэг. Одоо цагт барилга байшин,тавилга бүгд л хэт энгийн, ижилхэн, уйтгартай, зөвхөн хэрэглээний төдий болсонд харамсдаг. Тиймээс ч хуучны үеийн нарийн нандин хийцтэй, өвөрмөц, тавилгыг сэргээн засварлах, шинээр өөрийнхөө сэтгэлгээний дагуу бүтээлүүдээ чөлөөт цагаараа хийх хоббитой болсон байх..
Анхны бүтээлүүд маань ямар нэгэн хүний захиалгаар бус зөвхөн миний өөрийн сэтгэл санаа, фантази, сэтгэлгээний дагуу бүтсэн. Зарим бүтээлүүдийг хэдэн сар дамжуулан хийж байхад зарим нь долоо хоногийн дотор гараас гарах нь ч байх. Ямар нэгэн захиалга зааврын дагуу биш өөрийн сэтгэлгээ, санаагаа чөлөөтэй гарган онгод орж хийсэн бүтээлүүддээ их хайртай.