Алс холын тал нутгийн гар урлал болон урлагийн бүтээл
Тавилга гэдэг бол та бидний өдөр бүр эдэлж хэрэглэж байдаг хэрэглээний л зүйлс юм. Харин -МММ тавилгыг зөвхөн эдэлж хэрэглэх төдий бус харж баясах урлагийн бүтээл болгохыг зорьдог. Тийм учраас би тавилгаа байгалийн цэвэр модоор өөрөө урлаж, хээ угалзыг нь нэг бүрчлэн зурж, Монгол үндэсний хээ угалзыг европ загвартай хослуулсан орчин үеийн мөртлөө уламжлалаа шингээсэн жинхэнэ гар урлалын бүтээл хийхийг хичээж байна.