Галерей

Орчин үеийн монгол тавилга монгол гэрт 2023

Миний 2 дахь үзэсгэлэн 2023 оны 7 сарын 1 нээс 2 ны хооронд Мусбэрг хотын Илжигэн тээрэм гэдэг газар монгол гэрт болсноороо онцлог юм.

Монгол гэрт хийсэн нь ялангуяа герман үзэгчидэд маш сонирхолтой байлаа.Мөн монголчууд маань тал талаас хүрэлцэн ирж монгол гэртээ ороод дотно санагдсан байх.Монгол гэрийн хээ угалз дээр нь гараар зурж бүтээсэн орчин үеийн монгол тавилгуудийг зочид маань үзэн сонирхож ихэд сайшаан биширлээ.Богинхон дурдахад:Зочид маань уламжлалт монгол хээний ертөнцөөр аялан нүд алдарсан өдрүүд боллоо.

Орчин үеийн монгол тавилга 2019

Миний анхны үзэсгэлэн “ Орчин үеийн монгол тавилга”  -2019 оны 12 сарын 6-8 ны хооронд Штуттгарт хотноо “Elseins“ галерейд боллоо.

Үзэсгэлэнд  маань Штуттгар хотын найз нөхөд, германчууд, Монгол академичдын холбооны гишүүдээс гадна   Мюнхен,Тюбингэн, Ньюрнберг   хотоос зочид зорин  ирж сонирхлоо.

“Өнгө алагласан өвөрмөц бүтээлүүд байна “ хэмээн зочин гийчид маань  үнэлж, нилээдгүй бүтээлийг худалдан авцгааж, захиалгаа өгцгөөлөө.